“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагаас “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ” номыг эрхлэн гаргаж уншигч олны хүртээл болголоо. Тус ном салбарын үүсэл хөгжил, түүхийг он дарааллаар нам, төр засгийн тогтоол шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлсэн түүхийн баримт материалыг бүрдүүлэн харуулсан бүтээл боллоо. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар 90 жилийн хугацаанд хөгжлийн түүхэн хэд хэдэн үеийг дамжин өнөө үед хүрч ирлээ. Хойч үеийн ажиллагсад урьд туулж өнгөрүүлсэн түүхийг сайтар мэдэж, түүгээр бахархаж, мөн алдаа оноог тунгаан ажиллахыг чухалчлан үзэн салбарын үүсэл, хөгжлийн үнэн бодит түүхийг энэ номонд тусгахыг хичээсэн болно. НОМЫН ЦАГААН БУЯН ИВЭЭХ БОЛТУГАЙ.