Монгол Улсын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10,600 орчим ажилтан ажиллаж байна. Эдгээрээс 2,262 ажилтан буюу 21 хувь нь инженер техникийн ажилтан, үүний 62 ажилтан буюу 2 хувь нь зөвлөх инженер, 198 ажилтан буюу 8 хувь нь мэргэшсэн инженерийн зэрэгтэй бусад нь мэргэжлийн ажилтнууд байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим мэргэжилтэй ажилтаны эрэлт хэрэгцээ тус салбарт байна. Хүний нөөцийн энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой хэлэлцүүлэгт Барилга хот, байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны НААИДББХЗГ-ын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, ХСУХАТАҮЗЗөвлөлийн дарга Ж.Батсуурь, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав болон Аймаг, нийслэлийн ОСНААҮ-ний байгууллагын хүний нөөцийн менежерүүд, АХБ-ны төслийн зөвлөхүүд оролцож байна.

 

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.