Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотын хүн амд стандартын шаардлага хангасан усыг хүргэх зорилгоор “Тайшир-Алтай” төслийг 2019 оноос хэрэгжүүлж ашиглалтад оруулсан. Тухайн төсөл хэрэгжсэнээр Алтай хотын ус хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээс гадна манай улсад гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэр болгон ашиглаж буй анхны төсөл бөгөөд эдийн засаг, экологид эерэг нөлөөтэй, онцгой ач холбогдолтой, үлгэр жишээ төсөл хэрэгжсэн юм.
“Тайшир Алтай” ус цэвэршүлэх байгууламжийн үйл ажиллагаа, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах “Ундарга-Алтай” ААТҮГазрын ажилтнуудад “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Ус хангамжийн эх үүсвэрт гадаргын усыг ашиглах нь” сэдэвтэй 21 хоногийн сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.