2022 оны 11 сарын 21-ний өдөр “Усны бохирдол ба Бохир ус цэвэрлэх байгууламжийн инноваци” онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.  Хурлын үйл ажиллагааг нээж Усны түншлэл ТББ тэргүүн, Усны судалгааны төвийн захирал Доктор (Ph.D.) Д.Басандорж, МНААҮХолбооны Удирдах зөвлөлийн дарга, МУ-ын Зөвлөх инженер Б.Пүрэвжав нар үг хэллээ. Хуралд МУ-ын Зөвлөх инженерүүд, ШУТИС-ийн багш нар болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцон илтгэл тавьсан бөгөөд хурлаар усны бохирдол болон бохир ус цэвэрлэх байгууламжтай холбоотой тулгамдаж буй асуудлаар асуулт, хариулт, хэлэлцүүлэг болж хурлаас гарах зөвлөмж, үр дүнг ярилцлаа.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.