2023 оны 01-р сарын 26-ны өдөр Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Пүрэвжав, Техник технологийн дээд сургуулийн Захирал Ц.Баярмаа нар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.
Техник технологийн дээд сургууль нь шаталсан боловсролын тогтолцоотой 9 дүгээр анги төгссөн хүүхдүүд 2.5 жил суралцаж цахилгаанчин, сантехникчийн мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан, цаашлаад 1.5 жил суралцаж техникч, 2.5 жил суралцаж бакалаврын дипломтой инженер бэлтгэгдэнэ.
Тус санамж бичигт боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчин, инженер техникийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж, ОСНАА-н салбарт дараах мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэнэ.
· Мэргэжилтэй ажилтан
· Техникийн боловсролтой ажилтан буюу техникч
· Сантехникийн инженер бэлтгэхээр харилцан тохиролцлоо.
Манай салбарын байгууллагуудад ажиллаж буй ажилтаны 9 дүгээр анги төгссөн хүүхдүүд цахилгаанчин, сантехникч мэргэжлээр дээрх сургуульд элсэн суралцах боломжтой юм.