Нэгдсэн үндэсний байгууллагаас 2023 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Монголын мянганы сорилтын сан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол Улсын Их Сургууль, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-тай хамтран “УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” эрдэм шинжилгээ, онол практикийн XVII бага хурлыг 2023 оны 3 сарын 22-ны өдөрзохион байгуулахаар төлөвлөж байна.
ЗОРИЛГО
Бага хурлын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, усны барилга байгууламж, бохир ус боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Тус бага хуралд оролцсоноор Ус хангамж, ариутгах татуургын системийн ашиглалтын “Мэргэшсэн, Зөвлөх инженер”-үүдэд сонгон суралцах 1 багц цаг олгоно.
Доорх линкээр бүртгүүлж мэдээлэл авна уу.
 
 
Холбоо барих: 99874478 
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.