Гишүүнчлэл

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо нь Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын сайн дурын гишүүнчлэлтэй, гишүүн байгууллага, гишүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэжил, мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Гишүүнээр элсэх

Байгууллага

  • Гишүүн байгууллагаар элсэх албан хүсэлт
  • Гишүүн байгууллагын анкет /Тусгай загвар хавсралтаас авах/
  • Байгууллагын танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Гишүүн байгууллагын жилийн татвар 750,000-1,500,000 төгрөг

Хувь хүн

  • Хувь гишүүний жилийн татвар 50,000 төгрөг
  • Гишүүнээр элсэх хүсэлт, өргөдөл
  • Холбооны анкет
  • Иргэний үнэмлэх, боловсролын бичиг баримтын хуулбар

Давуу тал

  • Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг дэмжих, хөгжүүлэх
  • Засгийн газар, холбогдох байгууллагуудаас гарсан тогтоол шийдвэр, журам бусад ажил үүрэгтэй холбоотой баримт бичиг, шинэ мэдээ мэдээллээр хангуулах.
  • Холбооноос зохион байгуулж буй мэргэжлийн чадавхижуулах, мэргэшүүлэх,  чадамжийн гэрчилгээ олгох сургалтуудад хамрагдах
  • Холбооноос зохион байгуулж буй олон улсын шинэ техник технологийн үзэсгэлэн, мэргэжлийн хурал семинар, танилцах аялал, туршлага судлах айлчлалд оролцох
  • Холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн гарын авлага, ном товхимол, сэтгүүлээр хангуулах.
  • Мэргэжил арга зүйн дэмжлэг, зөвлөгөө авах
  • Байгууллагын ажилтнуудыг Төрийн болон олон нийтийн байгууллагуудын шагналд тодорхойлуулж дэмжүүлэх.
  • Байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлуулах, дэмжүүлэх.
  • Салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах Ажил мэргэжлийн уралдаан, Спортын наадам, Урлагийн наадамд оролцох.
  • Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг авах, хамтран ажиллах.
  • Салбарын эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичиг, хууль, дүрэм журам, норм стандартыг боловсронгуй болгоход санал өгөх

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.