Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2 жилд тутамд зохион байгуулагддаг “СПОРТЫН НААДАМ-2025”-г Дархан Уул аймагт 2025 оны 4-р сарын 24-27-ны өдрүүдэд 5 төрлөөр 17 байгууллагын 14 баг оролцож амжилттай зохион байгууллаа.
Багийн нийлбэр дүнгээр:
-
1-р байр “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
-
2-р байр “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
-
3-р байр “Дархан-Ус Суваг”ХК тус тус шалгарлаа.
Ерөнхий зохион байгуулагчаар:
-
“Дархан-Ус Суваг” ХК
Хамтран зохион байгуулагчид:
-
Хот байгуулалт,барилга, орон сууцжуулалтын яам
-
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо
-
Барилгын хөгжлийн төв
-
“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ
-
Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо
Амжилттай сайн зохион байгуулсан “Дархан-Ус Суваг” ХК-ийн хамт олонд, тэмцээнд оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье.