Дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай гарч, Холбооныхоо тугийг мандуулсан Увс аймгийн “Чандмань Увс” ХХК-ийн захирал асан, Монгол Улсын Зөвлөх инженер, “Амгалан Дулааны станц” ТӨХК-ийн захирал, Эверестийн оргилд хүрсэн Монголын 19 дэх уулчин Munkhuu Myagmar-д Холбооны зүгээс хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
Мөн Нийтийн аж ахуйн салбарт 46 жил ажилласан, Уулын спортын Олон улсын мастер Р.Цэвээн гуайтай уулзаж, түүний ажил хөдөлмөр, спортын амжилтын талаар дурсамж, түүх хууч хуваалцсан сайхан өдөр байлаа.


