УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон БХБЯ-ны удирдлагууд, Засаг дарга С.Даваасүрэн болон дууүргийн холбогдох удирдлагууд Багануур дүүрэгт ажиллалаа.

Засаг дарга С.Даваасүрэн дүүргийн хот байгуулалт, барилга, дэд бүтцийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, албаны хүмүүс 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ойрын хугацаанд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг шинээр барих өргөтгөх, амины орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилт, 5-р хорооны Залуус хэсгийн дахин төлөвлөлт, Нарийн хэсгийн 1-4-р гудамжны айл өрхүүдийн ус, дулаанд холбосон ажлуудтай танилцаж мэдээлэл солилцлоо.

Улсын их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир өнгөрсөн жилүүдэд нийгмийн салбарт хөрөнгө оруулалтын ажил түлхүү хийгдсэн бол одооноос дэд бүтцийн салбарыг анхаарч хотын үндэс суурь болсон инженерийн шугам сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар онцолсон.

Барилга, хот байгуулалтын яамнаас 1, 4-р хорооны хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах зориулалттай УДДТ-8-ын өргөтгөл, шинэчлэл болон Багануур-Ус ААТҮГ-ын бохирын автомашины хөрөнгийг шийдвэрлэж хамтран ажиллахаа илэрхийллээ

Дэлгэрэнгүй мэдээллийг Барилга хот байгуулалтын яам үзнэ  үү. 

 

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.