Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд гүйцэтгэж байгаа. Уг ажлын хүрээнд Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын шинэчлэлийн ажил хийгдэж байна. Дархан хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын шинэчлэлийн хүрээнд нийт 41 барилга байгууламжийг шинээр барьж угсарна. Тэгвэл 2021 оны I-р улирлын байдлаар 19 байгууламжийн барилга угсралтын ажил дуусч, 13 байгууламжийн барилга угсралтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Тодруулж хэлбэл төслийн нийт барилга угсралтын ажлын явц 70%-тай байгаа аж.

“Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламж болон насос станцуудын шинэчлэл”-ийн ажлын гүйцэтгэл 47 хувьтай байна. 

–  Нийт бетон цутгалтын 90% хийгдсэн.

– Хийц бүтээц угсралтын 92% угсарсан.

–  Тоног төхөөрөмж угсралтын 12% хийгдсэн.

–  Цахилгаан, механик тоног төхөөрөмж худалдан авалтын 80% төслийн талбайд нийлүүлэгджээ 

Үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэл, дулааны болон бохирын шугам хоолой солих ажил 87 хувьтай,  нийт шугам сүлжээний  ажлын  угсралт 10221м байна.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Пфайфер болон Эмит түншлэлийн мэргэжилтнүүд болон тоног төхөөрөмж нийлүүлэгч орны нийлсэн 50-н инженер техникийн ажилтан ирж Дарханы цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийх ёстой байсан. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас ирж чадаагүй байна. Иймд 2020-2021 онд Төслийн удирдах нэгж, Барилга, хот байгуулалтын яамны  зүгээс Улсын болон нийслэлийн онцгой комисс, бусад холбогдох газруудад хүсэлт тавьсны үндсэн дээр энэ оны 04 сард эхний ээлжийн долоон хүнийг оруулж ирэх зөвшөөрөл аваад байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ үзнэ үү. 

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.