Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Булган аймгийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Булган аймгийн Цэвэрлэх байгууламж хоногт 3000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. АХБ-ны санхүүжилтээр 2020 оны 6-р сард ашиглалт орж туршилт, тохируулга хийгдэж байна. Нийтийн аж ахуйн салбарт хүний нөөц дутмаг байгааг салбарынхан хэлдэг. Тиймээс туршилт, тохируулгын ажлын хүрээнд хүний нөөцийн залгамж үеийг бэлтгэх, чадамжийг сайжруулах чиглэлийг барьж ажиллахыг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үүрэг болголоо. Тус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг “Заг Инженеринг” ХХК, болон Престиж инженеринг ХХК-ны инженер техникийн ажилтнууд 2021 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.