“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төсөл, “Заг инженеринг” ХХК, “Монголын нийтийн ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагууд “Булган аймгийн Булган сумын цэвэрлэх байгууламжийн инженер, техникч, лабораторийн ажилтнууд, ажилтнуудыг чадавхижуулах” сургалтын ажил гүйцэтгэх гурван талт гэрээний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженер техникчид, лабораторийн ажилтнуудад” зориулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 4 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.