Дорногоь аймгийн Цэвэрлэх байгууламжид ажиллах ажилтнуудыг туршлага судлуулах сургалт 6 хоногт “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК, “Багануур Ус” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Морингийн даваа, “Төв чандмань” ДЭХГ, “Дундговь ус” ОНӨҮГ зэрэг 7 байгууллагын Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулж, Өмнөговь аймгийн “Гүний ус” ХК-ийн Цэвэрлэх байгууламжийн технологич инженер, оператор, лабораторийн ажилтнуудтай туршлага солилцож, дагалдан ажиллаж, шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг хэрхэн хүлээн авч үйл ажиллагааг жигдрүүлэх, ямар хүндрэл бэрхшээл гарсан, тэдгээрийг арилгах арга зам, ямар бичиг баримтыг хөтлөх зэрэг маш их сургамжтай үр дүнгээ өгсөн сургалт зохион байгуулагдлаа. , Сурсан мэдлэг, мэдээ мэдээллээ харамгүй хуваалцсан “Гүний ус” ХК-ийн инженер техникийн ажилтнуудад талархсанаа илэрхийлье.
Үйл ажиллагаагаа танилцуулж бидэнтэй хамтран ажилласан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК, “Багануур Ус” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Морингийн даваа, “Төв чандмань” ДЭХГ, “Дундговь ус” ОНӨҮГ, “Гүний ус” ХК хамт олонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье.