Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан 2022 оны 11 сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа идэвхи зүтгэлтэй, амжилт гарган манлайлан ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Шагналыг БХБЯамны Дэд сайд Э.Золбоо гардуулан өгч нийт ажиллагсдад халуун баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийн төслийн инженер Д.Анхбат, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооны гүйцэтгэх захирал Б.Алтантуул нар шагнагдан энгэрээ мялаалаа.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.