“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-ын Удирдах ажилтны анхдугаар Зөвлөгөөн 2005 оны 3-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдаж Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүнээр Б.Жигжидийг сонгон 2017 он хүртэл ажиллаж “Хүндэт тэргүүн”-ээр өргөмжлөгдсөн билээ. Тэрээр 1996-2000 онд Төвийн эрчим хүчний системд инженер, дулааны шугам сүлжээний газарт ерөнхий инженер, дарга, НААҮ-ний яаманд орлогч сайдаар ажилласан. НААҮЯамны орлогч сайд, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайдаар ажиллах хугацаандаа Орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг бүхэлд нь хариуцаж түүний ашиглалт болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын цогц асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд мэдлэг боловсрол, ажлын туршлагаа дайчлан ажиллаж харъяалах мэргэжилтэн нараа чадварлаг удирдаж ажилласнаар тус салбарын хөгжил дэвшилд онцгой үр дүнтэй өөрчлөлтүүд шат дараалан гарч байсан юм. Ялангуяа аймгийн төв, сум, суурин газрын дулаан хангамжийг НААҮЯаманд харъяалуулсан тул оршин суугч иргэдийн тав тухтай оршин суух бололцоог хангахад онцгой анхаарч бие даасан жижиг хэсгийг томсгон төвлөрүүлэх найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг амжилттай гүйцэтгэсэн билээ. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний хоёр дахь “Хөдөлмөрийн баатар”, ОСНАА-н салбарын анхны “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэг хүртсэн танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.