НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтууд бусад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрэм, журамд үндэслэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, бусад аймгийн төвүүдэд төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга, цэвэрлэх байгууламж ихээхэн барьж ашиглалтад оруулж байгаа боловч тэдгээрт ажиллах боловсон хүчний хүрэлцээ хомс байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбоо 2019 оноос БХБЯам, БСШУЯам, ШУТИС, МУИСургуулиудад удаа дараа асуудал тавьсаны үр дүнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд Ус хангамж, ус цэвэрлэгээний инженер мэргэжлээр 2.5 жилийн эчнээ ангийн элсэлтийг 2022 оны хавар авч эхэлсэн. Тухайн ангид аймаг орон нутгийн Нийтийн аж ахуйн байгууллагуудаас элсэн суралцаж байгаа оюутнуудтай уулзалт зохион байгуулж санал сэтгэгдэл солилцлоо. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.