Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 аймгийн Баруун-Урт (Сүхбаатар), Булган хот (Булган), Чингис хот (Хэнтий), Мандалговь (Дундговь), Мөрөн (Хөвсгөл) аймгийн төвийн хоногт 3000 метр.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхт лагийн технологи ашигласан шинэ, үр дүнтэй, эрчим хүчний хэмнэлттэй (IFAS) цэвэрлэгээний систем бүхий цэвэрлэх байгууламжийг барих төсөл хэрэгжиж ашиглалтад оруулаад байна.
“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төсөл, “ХҮРД” ХХК, “Монголын нийтийн ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагууд “Сүхбаатар аймгийн цэвэрлэх байгууламжийн инженер, техникч, ажилтнуудыг чадавхижуулах” сургалт зохион байгуулах гурван талт гэрээний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженер техникчид, лабораторийн ажилтнуудад” зориулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “Хэнтий Ус” ХХК-ийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцуулж, технологич инженер, оператор, лабораторийн ажилтнуудтай туршлага солилцож, шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг хэрхэн хүлээн авч үйл ажиллагааг жигдрүүлэх, ямар хүндрэл бэрхшээл гарсан, тэдгээрийг арилгах арга зам, ямар бичиг баримтыг хөтлөх зэрэг сургамжтай үр дүнгээ өгсөн сургалт боллоо.
Мэдлэг, мэдээллээ харамгүй хуваалцаж, үйл ажиллагаагаа танилцуулж бидэнтэй хамтран ажилласан “Хэнтий” ХХК-ийн хамт олон, “Багануур Ус” ААТҮГазарт талархсанаа илэрхийлье.
Сургалтад хамрагдсан “Дөрвөлж” ОНӨААТҮГазрын хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөж, цаашид тасралтшүй хамтран ажиллахаа илэрхийлж байна.