Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөн түүхт 92 жилийн ойг тохиолдуулан салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилгоор 2023 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд ГАГНУУРЧИН, ЦАХИЛГААНЧНЫ “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН-2023”-ыг БХБЯам, ХСУХАТАҮЗХороо, БХТөв, ТТДээд сургуультай хамтран “МНААҮХолбоо” МТББ зохион байгууллаа.
Энэ удаагийн уралдаанд аймаг орон нутгаас 11 байгууллага, нийслэлээс 1 байгууллага нийт 12 байгууллагын 11 гагнуурчин, 12 цахилгаанчин оролцож батлагдсан удирдамжийн дагуу Онолын мэдлэг үнэлэх, Ур чадвар үнэлэх 2 үе шаттай даалгавар гүйцэтгэж, 2 үе шатын нийлбэр дүнгээр шалгарууллаа.
ГАГНУУРЧИН:
НЭГДҮГЭЭР БАЙР Орхон аймгийн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн гагнуурчин Т.ГАНБААТАР
ХОЁРДУГААР БАЙР Ховд аймгийн “Шим Ус” ОНӨААТҮГ-ын гагнуурчин Б.ГАЛ-ОЧИР
ГУРАВДУГААР БАЙР Завхан аймгийн “Амь Ус” ХХК-ийн гагнуурчин Г.БЯМБАДОРЖ
ТУСГАЙ БАЙР Дорноговь аймгийн “Чандмань Илч” ОНӨХХК-ийн гагнуурчин Б.ТӨРМАНДАХ
ТУСГАЙ БАЙР Багануур дүүргийн “Багануур Ус” ОНӨААТҮГ-ын гагнуурчин Д.МӨНГӨНЦООЖ
ТУСГАЙ БАЙР Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Ус суваг” ХХК-ийн гагнуурчин Н.ДЭЛГЭРМӨРӨН
ЦАХИЛГААНЧИН:
НЭГДҮГЭЭР БАЙР Дорнод аймгийн “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын цахилгаанчин Г.АЛТАНГЭРЭЛ
ХОЁРДУГААР БАЙР Баянхонгор аймгийн “Чандмань Баянхонгор” ХХК-ийн цахилгаанчин Ж.ЖАМБАЛДОРЖ
ГУРАВДУГААР БАЙР Дархан Уул аймгийн “Дархан ус суваг” ХК-ийн цахилгаанчин Г.ОТГОНБАТ
ТУСГАЙ БАЙР Орхон аймгийн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн цахилгаанчин Б.БАЯРЖАРГАЛ
ТУСГАЙ БАЙР Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Ус суваг” ХХК-ийн цахилгаанчин П.БАТТОГТОХ
ТУСГАЙ БАЙР Архангай аймгийн “Ар-Ус ундарга” ХХК-ийн цахилгаанчин Ц.БААТАР
Байгууллага хамт олноо төлөөлөн, манлайлан оролцсон ажилтнууддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.