Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын Нийтийн аж ахуйн салбарын Ус сувгийн удирдах газрын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, техник технологийн талаар салбарын 12 төлөөллөөс бүрдсэн баг туршлага судалж, ажил хэргийн айлчлал хийлээ.
Истанбул хотын ISKI ус сувгийн байгууллага нь 16 сая хүн амын ундны усыг гадаргын усыг хуримтлууж 24 ус цэвэршүүлэх байгууламжаар цэвэршүүлж түгээдэг, гарсан бохир усыг 90 цэвэрлэх байгууламжаар цэвэрлэж, цэвэрлэгдсэн бохир усыг ногоон байгууламж, зам талбайн усалгаа, барилгын салбарт ашигладаг байна. Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын Ус сувгийн удирдах газар бидэнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид санамж бичиг байгуулан ажиллахаар боллоо.
Мөн айлчлалын үеэр Монгол улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр, Дэд консул Эрдэнэбат нартай уулзаж салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж БНТУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.