Салбартаа ажиллаж байгаа боловч албан ёсны мэргэжлийн үнэмлэхгүй мэргэшсэн туршлагатай 35 ажилтанд 2024 оны 10 сарын 7-10-ны өдрүүдэд Барилгын сантехникч, Даралтат шахуургын төхөөрөмжийн оператор мэргэжлээр цахим, танхим хосолсон богино хугацааны сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан ажилтнуудад мэргэжлийн боловсролын баримт бичиг олгох үнэлгээг Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран амжилттай үнэллээ.