Холбоо салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 2025 онд нийт 32 удаагийн сургалтад 1104 ажилтан хамрууллаа. Үүнд:
- Мэргэшсэн, Зөвлөх инженерийн сургалтад 127 инженер
- Чадавхжуулах сургалтад 891 ажилтан
- Чадамжийн гэрчилгээ олгох сургалтад 86 ажилтан тус тус хамрууллаа.



