Холбоо 20 жилийн ойн хүрээнд 2025 оныг Салбарын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах жил болгон зарлаж Цогц бодлогын баримт бичгийг боловсруулан ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны онцлогт тохируулан “ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ”-ийг боловсруулж хүлээлгэн өглөө. Холбооны зүгээс зөвлөх үйлчилгээний үр дүнг 1 жилийн хугацаатай хянаж Бодлогын баримт бичгийг мөрдүүлж хэвшүүлэх, сайжруулах талаар хамтран ажиллана.
“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хамт олонд ажлын амжилт хүсч, байгууллагын хөгжлийн төлөө хамтран ажиллахад таатай байна.
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.