Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо Холбоотой хамтран 2024 оноос салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. 2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРИЙН ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТЫГ 1 сарын 19-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж 35 инженер хамрагдлаа.
Мөн Ерөнхий инженерүүдийн ангийн дарга Ц.Хишигмөнх нь БХБОЯаманд дэвшин ажиллаж байгаа тул сонгуульт ажлыг зохион байгуулж Увс аймгийн “Чандмань Увс” ХХК-ийн Ерөнхий инженер О.Батбаяр ангийн даргаар, Нарийн бичгийн даргаар Дорнод аймгийн “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТГГазрын Ерөнхий инженер Г.Сүхболд нар шинээр томилогдлоо.



