Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв ТББ-ын гишүүн байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн цогц бодлогын баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өглөө.
Эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр:
  • Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэлд суурилсан, бүтээлч хандлагыг нэмэгдүүлнэ;
  • Төлөвлөлт, тайлагналтын уялдаа холбоог сайжруулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг бодит үр дүнтэй болгоно;
  • Хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.
Салбарын байгууллагуудын хөгжлийн төлөө хамтран ажиллахад таатай байна.
“Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв” ТББ болон гишүүн байгууллагуудад ажлын амжилт хүсье.
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.