Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын Удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөнийг 6 сарын 10-ны өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар хамтран Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд БХБЯам, ХСУХАТАҮЗЗөвлөл, Барилгын хөгжлийн төв болон Улаанбаатар хот, аймаг орон нутгийн ОСНАА-н байгууллагын 56 төлөөлөл оролцлоо.
Уг зөвлөгөөнөөр Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын зохицуулалтын талаар баримтлах бодлого чиглэл, хууль эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах, усны аюулгүй байдал, Салбарын боловсон хүчин, хүний нөөцийг чадавхижуулах, Нийгмийн эрүүл мэнд ба ус, Европын орнуудын туршлага, Үерийн усны хяналт, ундны болон бохир усны стандартууд хэрэглээ, олон улсын туршлага, хөгжлийн цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулгыг хийж, харилцан туршлага солилцсоноороо онцлогтой боллоо.