ОСНАА-н салбарын Ажил мэргэжлийн ур чадварыг сонгон шалгаруулах улсын уралдааныг салбарын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, салбарын мэргэжилтэй ажилтнуудын ажлын ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлагыг харилцан солилцуулах, мэргэжил нэгт байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, ажилтнуудынхаа мэргэжил ур чадварыг сорих зорилгоор 2019 оны 06-р сарын 11-ний өдөр Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.
Уралдааны Ерөнхий шүүгчээр МНААҮХолбооны гүйцэтгэх захирал, МУ-н Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, МУ-н зөвлөх инженер Б.Пүрэвжав, Шүүгчээр Дорнод аймгийн МСҮТөвийн Гагнуурын багш Ц.Бямбаа, Сантехникийн багш Б.Сүхбаатар нар ажиллалаа.
Уралдаанд 18 байгууллагын 14 баг оролцож, ур чадвараараа өрсөлдлөө.
Нэг багт 1 инженер, 1 гагнуурчин, 1 засварчин гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусгайлан бэлдсэн талбайд доорх ажлыг хийж гүйцэтгэсэн:
– Халаах хэрэгсэл суурилуулах, богино холбоос босоо шугам угсрах
– Халуун, хүйтэн усны шугамын усгралт
– Бохир ус зайлуулах шугамын угсралт хийх ажилбаруудыг 1 цаг 30 минутын хугацаанд хийж, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдлөө.
Уралдаанд:
· Тэргүүн байрыг Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийн Н.Түвшинбаяр инженерээр ахлуулсан баг
· Дэд байрыг Говь-Алтай аймгийн “Ундарга- Алтай” ОНӨААТҮГ-ын Л.Баярсайхан инженерээр ахлуулсан баг
· Гутгаар байрыг Дорнод аймгийн “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын Л.Энхбаатар инженерээр ахлуулсан баг хамт олон тус тус байр эзэлж амжилттай оролцлоо.
Ажил мэргэжлийн уралдаанд ХАБЭА-н шаардлага хангасан ажлын хувцас, багаж хэрэгсэл бүрэн хангагдсан багаар Хөвсгөл аймгийн “Хөвсгөл- Ус” ХХК, Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Ажлын багажаар бүрэн хангагдсан багаар Дархан- Уул аймгийн “Дархан- Ус суваг” ХК, Улаанбаатар хотын ХОСНАА-н Хөгжлийн төв ТББ багууд маш сайн оролцсоныг дурьдахад таатай байна.
ОСНАА-н салбарын Ажил мэргэжлийн ур чадварыг сонгон шалгаруулах улсын уралдааныг амжилттай зохион байгуулсан “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазрын хамт олон болон Ерөнхий инженер Ц.Хишигмөнх нарт ажлын амжилт хүсье.
 
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.