“МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР” ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 6-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болж Барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа, Салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд залах ёслол боллоо.
ОСНАА-н салбараас Төв аймгийн “ТӨВ ЧАНДМАНЬ” ДЭХГазар “НИЙТИЙН АЖ АХУЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч, байгууллагын тугаа мандууллаа.
Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдаж Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо БХБСайдын 2017 оны 12-р сарын 08-ны өдрийн 200 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын салбарын ажилтныг давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн Ашиглалтын 3.2, 3.3, 3.4, 3.5 хүрээгээр мэргэшлийн зэрэг олгох, сунгах багц цаг тооцох сургалтыг зохион байгуулж буй мэдээ, мэдээллээ танилцууллаа.
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо