Баянхонгор аймгийн хүн амын ус хангамжийн тогтолцоо, сумдын оршин суугчид болон сургууль, хүүхдийн байгууллагын ус хангамж, чанар, аюулгүй байдалд тавьж буй хяналт шинжилгээ, судалгааг авч, дүгнэлт гаргах, усыг олборлохоос эхлэн хэрэглэгчид хүргэх хүртэлх үйл ажиллагааны явцад эрсдэлийн үнэлгээ хийж, авах арга хэмжээг төлөвлөх арга замыг зааж сурган, усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх баг хамт олныг бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Сургалтад сум тус бүрээс дараах албан тушаалнууд хамрагдлаа. Үүнд:
- Баянхонгор аймгийн 20 сумын удирдлагууд,
- Сумын сургуулийн захирал, нийгмийн ажилтан
- Сумын байгаль орчны байцаагч
- Аймгийн Усны Аюулгүй Байдлын төлөвлөгөөний багийн гишүүд гэх мэт 70 гаруй хүн хамрагдлаа. Сургалтаар Жижиг суурин газрын Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах 6 алхам, иргэдийн ундны ус зөөвөрлөх, хадгалах савны хэрэглээ, ундны усны хэрэглээний буруу дадал хэвшил, сумын усыг олборлохоос эхлэн хэрэглэгчид хүргэх хүртэлх үйл ажиллагааны явцад ямар эрсдэл гарч байгааг тайлбарлан, цаашид ямар арга хэмжээ авах замыг зааж ойлголт өгсөний зэрэгцээ эдгээр хүмүүсээр дамжуулан сурагч хүүхдүүдэд болон эцэг эхчүүд, гэр орныхонд нь, иргэдэд эерэг нөлөө үзүүлсэн чухал үр дүнгээ өгсөн ажил байлаа.