Монгол Улсын Засгийн газар 50 гаруй жилийн өмнө баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг зоригтойгоор өнгөрсөн жил эхлүүлсэн билээ. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд энэ ажлыг гардан явуулах үүрэг даалгавар өгч бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна.

1

Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэрийг 2-4 дахин бууруулж чаджээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр /2020.05.26/ шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцав.

2

Уулзалтын эхэнд шинэ “Төв цэвэрлэх байгууламж”-ийн бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн өгсөн.

3

“Лаг усгүйжүүлэх төхөөрөмж” ашиглалтад орохоос өмнө түүхий лагийг байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байжээ. Харин уг төхөөрөмж ашиглалтад орсноор ил задгай талбайд лагийг усгүйжүүлдэг байсныг халж, эвгүй үнэр үндсэндээ арилсан гэж хэлж болно. 

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин 2018 оноос хойш их ажил хийгдсэнийг дурдаад лагийг 70 хувь хүртэл усгүйжүүлж байгааг цаашдаа хатааж нунтаг болгох ажилд шаардлагатай 8 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм.

Шинээр баригдаж буй цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсаны дараа шадар сайд албаныхны хамт “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийг зорин тус байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзсан юм.

 

Энэ үеэр тус байгууллагын ажилтнууд тэдэнд тулгамдаж байгаа асуудал болон шаардлагатай техникийн шинэчлэлийн асуудлыг хөндөж энэ талаар арга хэмжээ авч өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас хүслээ.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.