Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний “90 ЖИЛ”-ийн ойн баярыг тохиолдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тасралтгүй олон жил идэвх санаачлага, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан, хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Үүнд:
•”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор 2 ажилтан
•”АЛТАН ГАДАС ОДОН”-оор 12 ажилтан
•”ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар 26 ажилтан
•“НИЙТИЙН АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр 228 ажилтан
•”ТЭРГҮҮНИЙ БАРИЛГАЧИН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр 5 ажилтан
•“ЖУУХ БИЧИГ”-ээр 481 ажилтан нийт 754 ажилтныг шагнаж урамшууллаа.