Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдрийг тохиолдуулан салбарын ахмадууд, нийт ажиллагсад та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бидний хамтын хөдөлмөр Монгол орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ энх тунх, тав тухтай сэтгэл хангалуун амьдрах үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Сайн үйлс дэлгэрч ажил бүтээл арвин байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
МОНГОЛЫН НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ПҮРЭВЖАВ