Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв ТББ-ын гишүүн байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн цогц бодлогын баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өглөө.
Эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр:
-
Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэлд суурилсан, бүтээлч хандлагыг нэмэгдүүлнэ;
-
Төлөвлөлт, тайлагналтын уялдаа холбоог сайжруулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг бодит үр дүнтэй болгоно;
-
Хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.
Салбарын байгууллагуудын хөгжлийн төлөө хамтран ажиллахад таатай байна.
“Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв” ТББ болон гишүүн байгууллагуудад ажлын амжилт хүсье.



