Байгууллагын хувьд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярт уламжилж тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замын талаар санал солилцож, танилцуулсан бөгөөд аймгийн зүгээс дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн Ус хангагч байгууллага “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат, Ерөнхий инженер Лхагвасүрэн нартай уулзаж, хамтын ажиллагаа, техникийн шийдлийн талаар мэдээлэл солилцлоо.
Инженер техникийн ажилтнуудад “Байгууллагыг хөгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, ус хангамжийн системийн усны алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн системийн горимыг тогтвортой баримтлан ажиллуулах чиглэлээр зөвлөхүүд практик зөвлөмж өглөө.



