Булган аймгийн “Булган МЭЭЖ” ОНӨААТҮГазартай 2025 оны 11 сард байгуулсан гэрээний дагуу үйл ажллагааны онцлогт тохируулан цогц бодлогын баримт бичгийг боловсруулж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж хүлээлгэн өглөө.

Мөн Засаг даргын орлогч, тухайн байгууллагын ТУЗ-ын дарга О.Ундрахад НАА-н салбар тэр дундаа “Булган МЭЭЖ” ОНӨААТҮГазарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг танилцуулж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон бөгөөд аймгийн зүгээс дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөх баг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт ажилтнуудад “Байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад анхаарах асуудал”, “Зайлшгүй хэрэгжүүлэх ажлууд, үйлчилгээний чанар, менежментийг сайжруулах” талаар сургалт зохион байгууллаа.
Холбооны зүгээс Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллахад 1 жил хамтран ажиллах болно.
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.