Сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүн, тээвэр зуучлал, түлш шатахууны үнэ нэмэгдэж, МУ-ын ЗГазраас 2025 онд цахилгааны тарифыг нэмэгдүүлсэн боловч 2025, 2026 онуудад ус, дулааны үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлээгүй нь манай салбарын байгууллагууд санхүүгийн хувьд хүнд нөхцөлд орж засвар үйлчилгээгээ хийж чадахгүйд хүрээд байна.
Холбоо Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гавшгай Ус” ОНӨААТҮГазрын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж, сумын Засаг дарга Б.Мөнхтөртэй уулзалт зохион байгуулж тухайн байгууллагын нөхцөл байдлыг танилцуулж орон нутгаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
2026 оны 3 сард “Гавшгай Ус” ОНӨААТҮГазартай холбооны зөвлөх баг хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болно.



