Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооноос гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг сайжруулах, байгууллагын засаглал, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хүрээнд “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж, зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болов.
Эдгээр бодлогын баримт бичгийг боловсруулснаар байгууллагын засаглал, хүний нөөцийн менежмент, санхүүгийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Тус зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлөөс гаргаж, ажлын албанд холбогдох чиглэл өгсөн болно.



