МНААҮХ, МТББ – ын ажлын албаны баг нь 06.10 – 06.18-ны хооронд гишүүн байгууллагуудын ажил үйлчилгээг дэмжих, зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнг газар дээр очиж үнэлэх, тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны цар хүрээ, нөхцөл байдалтай уялдуулан боловсруулсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Өвөрхангай аймгийн “Онги – Ус суваг” ТБОНӨО ХХК, Баянхонгор аймгийн “Чандмань-Баянхонгор” ХК, Говь Алтай аймгийн “Ундарга-Алтай” ААТҮГ, Ховд аймгийн “Шим ус” ТБОНӨО ХХК, Баянөлгий аймгийн “СУАТ” ХХК, Увс аймгийн “Чандмань-Увс” ХХК, Завхан аймгийн “Тосон очирт хайрхан” ОНӨААТҮГ, Архангай аймгийн “Архангайн ус суваг” ОНӨААТҮГ, Өвөрхангай аймгийн “Хархорин ус суваг” ОНӨААТҮГ, зэрэг байгууллагуудад очиж ажиллалаа.
Мөн Удирдах зөвлөлийн дарга Б. Пүрэвжав тухайн аймгуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулан цаг үеийн асуудлаар санал солилцон НААҮБ-ыг дэмжин ажиллахыг хүслээ.









