Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Хатуу хөл хорионы энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, холбогдох байгууллагуудыг нэгдэхийг мэдэгдэн, өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалсан байна. Уриалгын дагуу нийслэл болон аймаг, орон нутагт ажиллаж байгаа Нийтийн аж ахуйн байгууллагууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад энэ талаарх мэдээллийг түгээж, хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье. Аянд нэгдэж албан ёсны цахим хуудас, дотоод сүлжээ, фейсбүүк хуудсаар жендэрт суурилсан хүчирхийлллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг бусадтайгаа хуваалцаарай.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.