НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, МУ-ын “Алсын хараа-2050”-д шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүн амын тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дундговь аймгийн 15 сумд ДЭМБ-ын удирдамжийн дагуу Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгуулж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, ариун цэврийн байгууламжийг сайжруулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүллээ.
Хамтран ажилласан Дундговь аймгийн ЗДТГазар болон “Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын удирдлагууд болон хамт олонд талархал илэрхийлье.