Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2028 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас баталсан удирдамжийн дагуу Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан “Урлагийн наадам 2026”-г “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ амжилттай зохион байгууллаа.
Тус наадам нь салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой бөгөөд хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг онцлогтой.
“Урлагийн наадам 2026”-д нийслэл болон орон нутгийн салбарын 11 байгууллагын 8 баг оролцож 6 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Төрөл тус бүрийн шилдгүүд:



