Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12-р сарын 08-ны өдрийн 200 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын салбарын ажилтны давтан сургалт мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн хүрээнд Ашиглалтын 3.4 хүрээний сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 15 инженер хамрагдлаа.
Салбартаа олон жил ажилласан мэдлэг туршлагатай, багшлах ур чадвартай магистр, доктор, мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженер багш нар консвект бэлдэн хичээл заалаа.
Сургалтын хөтөлбөрийг салбарын мэргэжлийн инженерүүдэд зориулан онолын мэдлэгийг практикт тулгуурлан баталгаажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага, чиг хандлагад нийцсэн шинэ тоног төхөөрөмжийн талаар мэдээ мэдээллийг тусгалаа