НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, МУ-ын “Алсын хараа-2050”-д шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүн амын тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн 3 сумд ДЭМБ-ын удирдамжийн дагуу Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгуулж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, ариун цэврийн байгууламжийг сайжруулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

“Ус-Ду” ОНӨААТҮГазар, “Талын Илч” ОНӨААТҮГазар, “Илчлэг шивээ” ОНӨААТҮГазруудыг үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа. Хамтран ажилласан “Ус-Ду” ОНӨААТҮГазрын хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.