Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2028 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас баталсан удирдамжийн дагуу Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан “Урлагийн наадам 2026”-г “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ амжилттай зохион байгууллаа.
Тус наадам нь салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой бөгөөд хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг онцлогтой.
“Урлагийн наадам 2026”-д нийслэл болон орон нутгийн салбарын 11 байгууллагын 8 баг оролцож 6 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Төрөл тус бүрийн шилдгүүд:
🎤 Гоцлол дуу
🥉III байр – “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
🥈II байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🥇I байр – “Чандмань илч” ОНӨХК
💃 Хамтлаг бүжиг
🥉III байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🥈II байр – “Чандмань илч” ОНӨХК
🥇I байр – “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
📖 Уран уншлага
🥉III байр – “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ
🥈II байр – “Эрдэнэт Ус, ДТС” ОНӨХК
🥇I байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🎼 Гоцлол хөгжим
🥉III байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🥈II байр – “Булган Мээж” ОНӨХК
🥇I байр – “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
🎻 Язгуур урлаг
🥉III байр – Зүүн бүсийн баг /“Багануур-Ус” ААТҮГ, “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ, “Дөрвөлж” ОНӨААТҮГ, “Хэнтий Ус” ХХК/
🥈II байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🥇I байр – “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
🎶 Хамтлаг дуу
🥉III байр – “Чандмань Баянхонгор” ХК
🥈II байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🥇I байр – “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
🏆Багийн нийлбэр дүнгээр:
🌟Тусгай байр – “Эрдэнэт Ус, ДТС” ОНӨХК
🥉III байр – “Чандмань илч” ОНӨХК
🥈II байр – “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
🥇I байр – “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.