Entries by mnaauh

Мэргэшсэн, Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох, сунгах сонгон суралцах сургалтыг 2026 оны 03-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа

Ашиглалтын 3.2, 3.3, 3.4, 3.5 хүрээний “Мэргэшсэн, Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох, сунгах сонгон суралцах 1 багц цаг тооцох сургалтыг 2026 оны 03-р сарын 25-ны өдөр цахим болон танхимаар зохион байгуулж нийт 26 инженер хамрагдлаа.

“Мэргэшсэн, Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох, сунгах сургалт 2026 оны 03-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Ашиглалтын 3.2, 3.4 хүрээний “Мэргэшсэн, Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох, сунгах заавал суралцах 2 багц цаг тооцох сургалтыг 2026 оны 03-р сарын 16-17-ны өдрүүдэд цахим болон танхимаар зохион байгуулж нийт 24 инженер хамрагдлаа.

ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 2026.03.13-нд боллоо

Холбооны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 3 сарын 13-ны өдөр хуралдаж 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн тайлан гүйцэтгэлийг дүгнэж, 2026 оны санхүүгийн төсвийг хэлэлцэн гишүүд санал зөвлөмжөө тусган Удирдах зөвлөлд оруулах саналыг хэлэлцлээ. Хяналтын зөвлөлийн гишүүд Холбооны ажлын албыг “Хангалттай сайн” ажилласан гэж дүгнэлээ.

Хэрэглэгчтэй гэрээ хийх, орлого төвлөрүүлэх арга зүйн сургалт 03 сарын 11-13-ны өдрүүдэд цахим болон танхимаар зохион байгуулагдлаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороотой хамтарсан Хэрэглэгчтэй гэрээ хийх, орлого төвлөрүүлэх арга зүйн сургалт 03 сарын 11-13-ны өдрүүдэд цахим болон танхимаар зохион байгуулагдаж нийт 25 ажилтан хамрагдлаа.

Бодлогын баримт бичиг боловсруулах сургалт 2 сарын 09-нд цахим болон танхимаар зохион байгуулагдлаа

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад зайлшгүй мөрдөх баримт бичгүүдийн нэг нь бодлогын бичиг баримт юм. Холбоо 2025 оноос байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт тохируулан Бодлогын баримт бичиг боловсруулж буй бөгөөд 2026 оны 2 сарын 09-ний өдөр цахим болон танхимаар Бодлогын баримт бичгийг боловсруулах хэрэгцээ шаардлага, мөрдөж ажиллах арга зүй сэдэвт сургалтыг үнэ төлбаргүй зохион байгуулж 61 инженер […]

Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байна. Болох уу

https://youtu.be/5HjhBW9OKSA Крантнаасаа гарч буй усны эрүүл ахуйн чанарт та итгэдэг үү? УСУГ-ын Төв лабораторийн  химич Х.Соёл-Эрдэнэтэй энэ сэдвээр ярилцав.  -Та гэрийнхээ эсвэл ажлынхаа крантнаас хүйтэн ус гоожуулаад шууд уудаг уу? -Тийм ээ, би гэртээ ч, ажил дээрээ ч крантнаас ус гоожуулан шууд уудаг. Манай гэрийнхэн ч ингэж уудаг. Харин ус шүүгч компаниуд сурталчилгаа хийхдээ “Танай […]

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.