Entries by mnaauh

ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ

Говь -Алтай аймгийн Алтай хотын иргэдийг Гэгээн нуурын цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл амжилттай хэрэгжлээ. Завхан голоос тус аймгийн тѳв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах, дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулан, ус цэвэршүүлэх станцыг барилаа. Энэхүү ундны ус татах, нуурын мандал дээр шугам хоолой угсарч суурилуулах, живүүлэх ажил нь урд өмнө нь манай улсад хийж байгаагүй […]

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД ШИНЭ СУМ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймгийн Өлзийт суманд “Иргэдийн оролцоотой -Шинэ сум” төсөл аижилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийж байна. Шинэ сум төслийн хүрээнд усан сан, хоногт 50м3 ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж, цахилгаан дулааны шугам хоолой зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийджээ. Ингэснээрээ сургууль, цэцэрлэг дотуур байр болон бусад […]

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТОД ШИНЭЭР БАРИГДСАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ, ЛАБОРАТОРИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төсөл, “НАБСАН” ХХК, “Монголын нийтийн ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагууд “Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламжийн инженер, техникч, ажилтнуудыг чадавхижуулах” сургалт зохион байгуулах гурван талт гэрээний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженер техникчид, лабораторийн ажилтнуудад” зориулсан сургалтын […]

2021 ОНЫ 10, 11 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Та бүхэн төлөвлөгөөтэй танилцан доорх линкээр бүртгүүлнэ үү. Салбарын ашиглалтын “Мэргэшсэн, Зөвлөх инженер”-ийн сургалтын бүртгэл Мэргэшсэн, Зөвлөх инженерийн сургалт Салбарын Хүний нөөцийн менежер, Нягтлан бодогч, Ерөнхий инженерийг чадавхижууулах сургалтын бүртгэл Салбарын чадавхижуулах сургалт Лавлах утас: 70101779, 99874478

БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД АЖИЛЛАХ ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ, ЛАБОРАТОРИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төсөл, “Заг инженеринг” ХХК, “Монголын нийтийн ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагууд “Булган аймгийн Булган сумын цэвэрлэх байгууламжийн инженер, техникч, лабораторийн ажилтнууд, ажилтнуудыг чадавхижуулах” сургалтын ажил гүйцэтгэх гурван талт гэрээний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженер […]

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН 90 ЖИЛИЙН ОЙ

Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний “90 ЖИЛ”-ийн ойн баярыг тохиолдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тасралтгүй олон жил идэвх санаачлага, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан, хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Үүнд: •”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор 2 ажилтан […]

“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагаас “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ” номыг эрхлэн гаргаж уншигч олны хүртээл болголоо

“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББайгууллагаас “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ” номыг эрхлэн гаргаж уншигч олны хүртээл болголоо. Тус ном салбарын үүсэл хөгжил, түүхийг он дарааллаар нам, төр засгийн тогтоол шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлсэн түүхийн баримт материалыг бүрдүүлэн харуулсан бүтээл боллоо. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар 90 жилийн хугацаанд хөгжлийн […]

Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний “90 ЖИЛ”-ийн ойн баярыг тохиолдуулан салбарыг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа

Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний “90 ЖИЛ”-ийн ойн баярыг тохиолдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тасралтгүй олон жил идэвх санаачлага, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан, хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Үүнд: •”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор 2 ажилтан […]

Г.ЦОГТСАЙХАН: НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР 90 ЖИЛИЙН ОЙГОО ДЭВШИЛТЭД ТЕХНИК, ТЕХНОЛОГИУД НЭВТҮҮЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛСАН АМЖИЛТААР УГТАЖ БАЙНА

Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхантай ярилцлаа. -Юуны өмнө танд нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ойн мэндийг хүргэе. Салбарын ойгоо ямар ололт амжилтаар угтаж байна вэ? -Хот, суурин газар бий болсон цагаас эхлэн нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын шав тавигдаж, иргэдийн ажиллаж, амьдрах, таатай нөхцөлийг бүрдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг тус салбарын хамт […]

Б.МӨНХБААТАР : ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД АЖИЛЛАХ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАМЖИД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Булган аймгийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Булган аймгийн Цэвэрлэх байгууламж хоногт 3000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. АХБ-ны санхүүжилтээр 2020 оны 6-р сард ашиглалт орж туршилт, тохируулга хийгдэж байна. Нийтийн аж ахуйн салбарт хүний нөөц дутмаг байгааг салбарынхан хэлдэг. Тиймээс туршилт, тохируулгын ажлын хүрээнд хүний нөөцийн залгамж үеийг […]

С.МАГНАЙСҮРЭН: МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД ТОХИРОХУЙЦ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИЙДЭЛ ГАРГАЖ ЧАДЛАА

Хэнтий аймгийн Чингис хаан хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. БХБЯ-ны нийт есөн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих ажлыг Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3388, МОН-3713 төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа юм. Цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл […]

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өнөөдөр (2021.09.19) УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г. Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр, Төслийн удирдагч Б. Оюун нар тууз хайчилж албан ёсоор нээлт хийлээ. Энэхүү Цэвэрлэх байгууламж нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй […]

С.МАГНАЙСҮРЭН : “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНД ЗУРГААН СУМЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН

Монгол Улс, Азийн Хөгжлийн Банктай түншлэж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” бүсийн уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.06.18/ амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төлөөлөл, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн Ерөнхий газрын төлөөллүүд оролцлоо. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тус хэлэлцүүлэгт […]

“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ ТӨСӨЛ”-ИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа “Тайшир-Алтай ус хангамж” төслийн хэрэгжилтийн явцтай БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайханаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, БХТ-ийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, ББЗХХ-ийн инженер Ж.Лхамаа, […]

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгоно

Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов. Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац, ус хангамжийн […]

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.