Entries by mnaauh

“УС-ХӨГЖЛИИН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XVII БАГА ХУРАЛ

Нэгдсэн үндэсний байгууллагаас 2023 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Монголын мянганы сорилтын сан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол Улсын Их Сургууль, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-тай хамтран “УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” эрдэм шинжилгээ, онол практикийн XVII бага хурлыг 2023 оны 3 сарын 22-ны өдөрзохион байгуулахаар төлөвлөж […]

Барилгын сантехникчийн чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг 2023 оны 01 сарын 30-наас 02 сарын 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж ХНХЯамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран үнэлгээ зохион байгууллаа.

Барилгын сантехникчийн чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг 2023 оны 01 сарын 30-наас 02 сарын 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж ХНХЯамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран үнэлгээ зохион байгууллаа. Үнэлгээний ажлын багт: Хөндлөнгийн баталгаажуулагч А.Номин-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Үнэлгээ, гэрчилгээжүүлэгч хариуцсан арга зүйч. Үнэлгээний багийн ахлагч Б.Алтантуул Үнэлгээний багийн […]

2023 ОНЫ 02 САРЫН 06-10-НЫ ӨДРҮҮДЭД ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН “АХЛАХ БОЛОН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 ОНЫ 02 САРЫН 06-10-НЫ ӨДРҮҮДЭД ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН “АХЛАХ БОЛОН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ТУРШЛАГА СУДЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАСАН “АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  М.МӨНХӨӨ, ХАМТ ОЛОН БОЛОН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРҮҮДДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

2023 оны 01-р сарын 26-ны өдөр Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Пүрэвжав, Техник технологийн дээд сургуулийн Захирал Ц.Баярмаа нар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.

2023 оны 01-р сарын 26-ны өдөр Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Пүрэвжав, Техник технологийн дээд сургуулийн Захирал Ц.Баярмаа нар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа. Техник технологийн дээд сургууль нь шаталсан боловсролын тогтолцоотой 9 дүгээр анги төгссөн хүүхдүүд 2.5 жил суралцаж цахилгаанчин, сантехникчийн мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан, цаашлаад 1.5 жил суралцаж техникч, 2.5 жил суралцаж бакалаврын дипломтой […]

Ус, дулаан дамжуулах төвийн машинистын чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг 2023.01.09-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа

Ус, дулаан дамжуулах төвийн машинистын чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг 2023.01.09-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж ХНХЯамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран үнэлгээ зохион байгууллаа. Үнэлгээний ажлын багт: Хөндлөнгийн баталгаажуулагч А.Номин-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Үнэлгээ, гэрчилгээжүүлэгч хариуцсан арга зүйч. Үнэлгээний багийн ахлагч Б.Алтантуул Үнэлгээний багийн гишүүн Ж.Пүрэвжамц Үнэлгээний багийн […]

Нийтийн аж ахуйн байгууллагуудаас элсэн суралцаж байгаа оюутнуудтай уулзалт зохион байгуулж санал сэтгэгдэл солилцлоо.

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтууд бусад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрэм, журамд үндэслэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, бусад аймгийн төвүүдэд төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга, цэвэрлэх байгууламж ихээхэн барьж ашиглалтад оруулж байгаа боловч тэдгээрт ажиллах боловсон хүчний хүрэлцээ хомс байна. Энэхүү асуудлыг […]

Дорнын их говийнхоо галыг манаж, голомтыг түүчээлэн яваа “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжүүлэн яваа танай хамт олонд түүхт 35, 36 жиийн ойн баярын мэндийг “МНААҮХолбоо” МТББ-ын хамт олны зүгээс дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дорнын их говийнхоо галыг манаж, голомтыг түүчээлэн яваа “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжүүлэн яваа танай хамт олонд түүхт 35, 36 жиийн ойн баярын мэндийг “МНААҮХолбоо” МТББ-ын хамт олны зүгээс дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ойн баярт “МНААҮХолбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн С.Төгсзориг нар оролцож байгууллагадаа идэвхи […]

“МОНГОЛЫН НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОЛБОО” МТББ-ЫН АНХНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ТЭРГҮҮН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” БЯМБЫН ЖИГЖИДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-ын Удирдах ажилтны анхдугаар Зөвлөгөөн 2005 оны 3-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдаж Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүнээр Б.Жигжидийг сонгон 2017 он хүртэл ажиллаж “Хүндэт тэргүүн”-ээр өргөмжлөгдсөн билээ. Тэрээр 1996-2000 онд Төвийн эрчим хүчний системд инженер, дулааны шугам сүлжээний газарт ерөнхий инженер, дарга, НААҮ-ний яаманд орлогч сайдаар ажилласан. НААҮЯамны […]

“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-ын Анхны удирдах зөвлөлийн дарга бөгөөд Тэргүүн Бямбын Жигжид “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ЦОЛ тэмдэг ХҮРТЛЭЭ.

Ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, амжилттай удирдан хэрэгжүүлж, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцыг байгуулах, баруун бүсийг эрчим […]

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан 2022 оны 11 сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа идэвхи зүтгэлтэй, амжилт гарган манлайлан ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан 2022 оны 11 сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа идэвхи зүтгэлтэй, амжилт гарган манлайлан ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Шагналыг БХБЯамны Дэд сайд Э.Золбоо гардуулан өгч нийт ажиллагсдад халуун […]

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо МТББ, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай 2022 оны 11 сарын 25-ны өдөр “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт ОСНАА-н салбарт хэрэгцээтэй чухал мэргэжил болох Ус хангамж, Ус цэвэрлэгээ мэргэжлээр баклавар, мэргэжилтэн, магистр, доктор бэлтгэхэд хамтран ажиллахаар боллоо.

2022 оны 11 сарын 21-ний өдөр “Усны бохирдол ба Бохир ус цэвэрлэх байгууламжийн инноваци” онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2022 оны 11 сарын 21-ний өдөр “Усны бохирдол ба Бохир ус цэвэрлэх байгууламжийн инноваци” онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.  Хурлын үйл ажиллагааг нээж Усны түншлэл ТББ тэргүүн, Усны судалгааны төвийн захирал Доктор (Ph.D.) Д.Басандорж, МНААҮХолбооны Удирдах зөвлөлийн дарга, МУ-ын Зөвлөх инженер Б.Пүрэвжав нар үг хэллээ. Хуралд МУ-ын Зөвлөх инженерүүд, ШУТИС-ийн багш нар болон […]

“Дэлхийн 00-н өдөр”-т зориулан танхим болон цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-н өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2013 оноос “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарласантай холбогдуулан Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооноос “Дэлхийн 00-н өдөр”-т зориулан танхим болон […]

ХНХЯамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран үнэлгээ зохион байгуулж, чадамжийн гэрчилгээ олголоо.

Төв аймгийн “Төв Чандмань дулааны эрчим хүчний газар” ОНӨААТҮГазрын Ус шахуургын станцын оператор 13, Төв суурин газрын ус хангамжийн ажилтан 12 нийт 25 ажилтанд чадавхижуулах сургалт зохион байгуулж ХНХЯамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран үнэлгээ зохион байгуулж, чадамжийн гэрчилгээ олголоо. Үнэлгээний ажлын багт: Хөндлөнгийн баталгаажуулагч П.Хишигтогтох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, […]

“НҮХЭН ЖОРЛОНГИЙН ШИНЭЧЛЭЛ – ИННОВАЦИЙН ТЕХНОЛОГИ” Дэлхийн ариун цэврийн байгууламжийн өдөрт зориулсан танхим болон цахим сургалт

 2022 оны 11-р сарын 09-ний өдөр  Дэлхийн ариун цэврийн байгууламжийн өдөрт зориулсан танхим болон цахим сургалтын бүртгэл явагдаж байна. Та бүхэн доорх линкээр бүртгүүлнэ үү. “НҮХЭН ЖОРЛОНГИЙН ШИНЭЧЛЭЛ – ИННОВАЦИЙН ТЕХНОЛОГИ” Холбоо барих: 99874478 

“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.

“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ, Монголын стандарт, чанарын хүрээлэн“ НҮТББ-тай 2022 оны 11-р сарын 09-ний өдөр “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичигт ОСНАА-н салбарын бизнесийн удирдлагын тогтолцооны чадавхийг сайжруулан удирдлага, менежментийг оновчтой болгож цаг хугацаа хэмнэж, үр ашгийг нэмэгдүүлэх боломж олгохоор Чанарын удирдлагын ISO9001, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO45001, […]

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.